АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли тэргүүтэй удирдагчид Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн төрийн оршуулгын ёслолд оролцохоор Японд хүрэлцэн ирлээ. Энэхүү өргөн хүрээнд зохиогдож буй төрийн оршуулгын ёслолыг Японы ард түмэн эсэргүүцэж байгаа юм.
Абэ Шинзо кампанит ажлын үеэр үг хэлж байхдаа бусдын гарт амиа алдсанаас хойш бараг гурван сарын дараа буюу өнөөдөр түүнийг албан ёсоор оршуулж байна. Токиод болох оршуулгын ёслолд оролцохоор гадаадаас ирсэн 700 орчим хүний дунд өмнө нь төр барьж байсан болон одоо удирдаж байгаа 50 төрийн өндөр албан тушаалтнууд багтаж байна.
Абэг нас барснаас зургаа хоногийн дараа Ерөнхий сайд Кишида Фүмио түүнийг хүндэтгэж, төрийн оршуулга хийнэ гэж хэлснээс хойш олон нийтийн санал бодол ийнхүү хоёр хуваагдаад байна. Тэд Японы эдийн засаг хүнд хэцүү байгаа үед ард иргэдийн татварын мөнгөөр төрийн оршуулга хийх нь дэмий зардал гэж үзэж байгаа юм.
SOURCE: THE GUARDIAN