АНУ-ын хөлбөмбөгийн нэр хүндтэй тэмцээн болох Super Bowl-д уран бүтээлээ толилуулж, нээлтэд нь оролцох гэдэг уран бүтээлчдийн хувьд нэр төрийн хэрэг байдаг. 2022 онд Др Дрэ, Эминэм тэргүүтэй домогт репперүүд үүнд оролцсон бол түүний өмнөх жилүүдэд Вийкэнд, Шакира, Женнифер Лопез зэрэг уран бүтээлчид оролцож байсан юм. Тэгвэл ирэх жилийн Super Bowl-д Барбадосын алдарт дуучин Рианна оролцох болжээ.
АНУ-ын үндэсний хөлбөмбөгийн лиг болон дуучин Рианна нар өөрсдийн Твиттер хуудаснаа энэ талаар мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын үндэсний хөлбөмбөгийн лигээс Рианаг “нэгэн үеийн шилдэг уран бүтээлч” гэж тодорхойлжээ.
Рианна уран бүтээлээсээ түр холдож, хувийн хувцас загварын бизнесээ эхлүүлээд байгаа. Түүнийг 2021 онд Forbes сэтгүүлээс тэрбумтан болсныг зарлаж, хөгжмийн ертөнцийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг болгосон юм.
Ийнхүү 57 дох удаагийн Super Bowl 2023 оны хоёрдугаар сарын 12-нд эхлэхээр болсон байна. Домогт Мадонна, Биёнсэ нарын гарч байсан тайзан дээр ирэх жил Рианнаг харахаар шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж байна.
SOURCE: CNN