Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар дулаан байна.
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Улз голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.