Франц улсад болж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ үргэлжилж байна. Өчигдөр НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-ын тайзнаа Монголын Үндэсний урлагийн их теартын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн домог” тоглолт болов.
Франц Улсад болж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ нь цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг татах, Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилгын хүрээнд болж байгаа юм. Энэхүү арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дахь Монгол, Францын парламентын найрамдлын бүлэг, Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Монголын Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын их сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.