Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Есдүгээр сарын 15-наас хойш Хиагт-Алтанбулаг боомтоор ОХУ-ын 5001 иргэн манай улсад нэвтэрсэн гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал
- Есдүгээр сарын 15-нд 179 хүн
- 16-нд 220 хүн
- 17-нд 260 хүн
- 18-нд 179 хүн
- 19-нд 169 хүн
- 20-нд 153 хүн
- 21-нд 229 хүн
- 22-нд 830 хүн
- 23-нд 867 хүн
- 24-нд 931 хүн
- 25-нд 984 хүн Монгол Улсын хилээр нэвтэрсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өнгөрсөн лхагва гарагт /09.21/ хэсэгчилсэн дайчилгаа явуулна хэмээн мэдэгдсэн юм. Үүнээс хойш тус улсаас гарах иргэдийн тоо огцом нэмэгдэж, визгүй зорчдог хөрш зэргэлдээ Монгол, Казахстан, Гүрж зэрэг улсууд руу маш ихээр гарах болжээ.