Канад улсад Фиона хар салхи "урьд өмнө байгаагүй" сүйрлийн ул мөр үлдээсний дараа тус улсын чухал дэд бүтцийг сэргээхэд хэдэн сар шаардлагатай гэж албаныхан ням гарагт мэдэгдлээ.
Тодруулбал Ньюфаундленд мужийн баруун өмнөд хэсэгт орших 4000 гаруй оршин суугчтай, хамгийн хүнд цохилтод өртсөн хотуудын нэг болох Порт-ау Баск хотын захирагч Брайан Баттон "Энд яг л дайн болсон мэт байна" гэж тодорхойлсон. Тэрээр нэг хүн алга болсон талаар мөн мэдээлсэн. Харин нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Түүнчлэн Баттоны хэлснээр Порт-Ау Баск дахь орон сууцны барилга, 20 гаруй байшин шуурганы улмаас далайд чирэгдэн сүйрсэн тул зарим хүмүүсийг гэрт нь буцааж авчрахад хэдэн сар шаардлагатай гэжээ.
Бямба гарагт Фиона хар шуурга Канадын зүүн хэсгийг дайрч, салхины хурд цагт 170 км (цагт 106 миль) хүрч нүүлгэн шилжүүлэх ажлыг албадсан. Фионагийн сүйрлийн цар хүрээ бүрэн тодорхойгүй байгаа ч энэ шуурга нь Канадын хамгийн том байгалийн гамшгийн нэг болж магадгүй юм. Одоогоор эрдэмтэд энэ гамшгийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө эсэхийг тодорхойлоогүй байна.
SOURCE: REUTERS