Ням гаргийн Италийн сонгуульд хэт барууны үзэлт “Италийн ахан дүүс” нам ялалт байгуулснаар Европт Шведийн дараах түгшүүрийг бий болгож байгааг хэвлэлүүд онцолж байна. Улмаар Жиоржа Мелони ийнхүү Италийн анхны эмэгтэй ерөнхий сайд боллоо. Тэрбээр цагаачдын асуудлаар чанга байр суурьтай байна гэдгээ хэдийн илэрхийлсэн.
Харин энэхүү ялалт Парис болон Францын эрх баригчдад таалагдахгүй байгаа аж. Тодруулбал Европ дахь цаашдын хамтын ажиллагаанд хүндрэл учруулна гэж үзээд түүний ардчилсан бус үйл ажиллагаануудыг онцолжээ. Хараат бус судлаачид Европ улам иргэний эрхийг хойш тавидаг болж байна гэж дүгнээд байна.
Шведэд хоёр долоо хоногийн өмнө парламентын сонгууль болж, хэт үндсэрхэг үзэлтнүүд буюу Шведийн Ардчилал нам парламентад эзлэх суудалтай болсон нь Скандинавын тайван оронд өөрчлөлт ирж байна гэж судлаачдыг дүгнэхэд хүргэсэн юм. Харин "Италийн ахан дүүс" намыг нео-фашистууд үүсгэн байгуулж байжээ. Ингэснээр дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тус улсад хэт барууны үзэлт нам давамгайлж байгаа үйл явдал болж байна.
SOURCE: THE GUARDIAN