Бид шатахууны хангамжийн 90 гаруй хувийг ОХУ-аас имполртолдог. Цаг үеийн нөхцөл байдал хүн байгаа үед бид шатахууны нөөц хангамжаа хэрхэн хангаж ажиллаж буй талаар "Шунхлай" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнарангаас тодрууллаа.
Тэрбээр, Шатахууны салбарын өнөөгийн нөхцөл байдалд хангамжийн асуудал байгаа нь үнэн. Дайны нөхцөл байдалтай холбоотой шатахууны нийлүүлэлт бага зэрэг хойшлох асуудал гарч байна. Нийлүүлэлт сар бүр ачигдаж байгаа. Одоогоор шатахууны 30-45 хоногийн нөөц байгаа. Энэ хэвийн гэсэн үг.
УУХҮЯ болон ОХУ-ын Роснефть компани хэлэлцээрийн түвшинд хамтран шатахууныг тасалдуулахгүй, үнийг тодорхой түвшинд хямдруулах ажил хийж байгаа. Тэгэхээр шатахуун хомсдоно гэсэн эрсдэл байхгүй. Цаг үе нь өөрөө эрсдэлтэй байгаа учраас нөөцөө хадгалж явах шаардлага байгаа.
АИ-92 шатахууны хувьд тусдаа гэрээгээр авч байгаа. Бид сард 30-40 тонн буюу монгол улсын сарын хэрэглээний шатахууныг худалдан авч байна. Шатахуун түгээх станцууд дээр асуудал гарч байвал үүнийг богино хугацааны шок гэж ойлгож болно. Агуулахаас шатахуун түгээх станц руу ачигдах, эсвэл вагон тээвэрлэлтийн үеийн шалтгаан байх.
Бид Роснефть компанитай таван жилийн хугацаатай гэрээний дагуу ажилладаг. Үүндээ худалдан авах бүх төрлийн шатахууны хэмжээгээ тохирчихсон. Тэгэхээр таван жилийн хугацаанд шатахууны хангамж найдвартай явна гэж ойлгож болно. Шатахууныхаа 80 хувийг Роснефть компаниас авдаг гэв.