Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ оны 9 сарын 21-ний өдрөөс Монгол улс руу нэвтрэх ОХУ-ын иргэдийн тоо өмнөх үеүдийг бодвол харьцангуй нэмэгдсэн байна. Өнөөдрийн 12 цагийн байдлаар авч үзвэл Монгол улс руу 3000 гаруй ОХУ-ын иргэд нэвтэрсэн байна.
Энэ хугацаанд Алтанбулаг Автозамын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийн бөөгнөрөл, оочир дараалал үүсээгүй үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж албаны хүн мэдээллээ.
Зорчигчийг Монгол улсын олон улсын гэрээ хэлэлцээр, иргэд харилцан зорчих журмын дагуу шалган нэвтрүүлсэн.
Орж ирсэн иргэдийг хүйсийн хувьд авч үзвэл 2500 гаруй нь эрэгтэй, 500 гаруй эмэгтэй байна. Гол төлөв ганц бие залуус манай орон руу Алтанбулагийн боомтоор дамжин ирэх болсон гэв.
Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү