Өнөөдөр буюу 09-р сарын 25-нд шилжих шөнө 00:30 минутад БГД-ийн дугаар тоотод Буриад улсын иргэн цагдаад дуудлага өгчээ. Тэрээр хэлэхдээ "Нэг орос хүн цагдаа болон түргэн тусламж дуудаад өгөөч гээд байна" гэх дуудлагыг Цагдаагийн байгууллагаас шалгахад:
Оросын холбооны улсын иргэн “Д” энэ оны 09 дүгээр сарын 22-23-ны өдөр Монгол улсын хилээр нэвтэрсэн байна. Хил дээр танилцсан Монгол улсын иргэн “А”-гийн гэрт түрээс төлж амьдрахаар энэ сарын 24-ний өглөө 09 цагт ирсэн байна. Энэ өдөр “А”, “Д” нар нь тус байрны дугаар тоотод оршин суух “Г”-ийн гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд улмаар Монгол улсын иргэн “Г”, ОХУ-ын иргэн “Д” нар хоорондоо муудалцаж “Д” нь иргэн “Г”-ын толгойн дагзан тус газар алхаар гэмтээсэн хэрэг гарчээ. “Д” үүний дараа цагдаад дуудлага өгсөн нөхцөл байдал тогтоогдож хэргийг БГД-ийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна