Орос дахь улс төрийн баривчилгааг хянадаг бие даасан OVD-Info сайтад мэдээлснээр цагдаа нар 750 орчим хүнийг баривчилсан бөгөөд үүний 370 нь нийслэл Москвад, 150 гаруй нь Санкт-Петербургт байна. Баривчлагдсан хүмүүсийн зарим нь насанд хүрээгүй хүмүүс байсан гэж OVD-Info Бямба гарагт мэдэгджээ.
Лхагва гарагт В.Путин Украинд тулалдаж буй хүчээ бэхжүүлэхийн тулд армийн нөөцөөс 300,000 цэрэг татна гэж мэдэгдсэний дараа хэдхэн цагийн дотор эсэргүүцлийн жагсаал ОХУ-ын 38 хотод болсон. Украины сөрөг довтолгоонд Оросын арми ялагдал хүлээж эхэлсний дараа ийм шийдвэр гарсан билээ. Түүнчлэн Украины фронтод хангамжийн ажлыг гүйцэтгэж байсан Оросын генералыг Бямба гарагт ажлаас нь халаад байна.
Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын цэргүүдэд хандан “Та нар бууж өгвөл бид хүн ёсны дагуу харьцаж, ойлгоно…та нарын бууж өгснийг хэн ч мэдэхгүй” гэж ээлжит бичлэгээрээ хуваалцлаа. Энэ бичлэг цацагдахаас хэдхэн цагийн өмнө ОХУ сайн дураараа бууж өгсөн цэргүүдийг 10 жил хорих хуулийг баталсан юм.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA