ОХУ-ын Ерөнхийлөгч улс даяар цэргийн дайчилгаа зарласнаас оросууд олноороо эх орноосоо зугтан, дүрвэсээр байгаа билээ. Хиагтын боомтын ачаалал нэмэгдэн, оросууд олноороо орж ирэн, Монголын дамжин явж буй гэх мэдээлэл бий. Дайны нөхцөл байдал, Оросын Ерөнхийлөгчийн дайчилгаатай холбогдуулан буриадууд Монгол Улсаас тусламж хүслээ.
Буриад зоны төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д хандан захидал илгээсэн байна.
Захидалдаа “Буриадууд бид Оросын өмнөөс дайтах хүсэлгүй. Хэрвээ дайнд явбал манай ард түмэн нөхөж баршгүй хохирол амсана. Фашист Оросын төр буриадуудыг хядах хядлага болно. Тиймээс Монгол Улс аливаа барьцаагүй, батлан даагчгүй, хүмүүнлэгийн визийг нэг ба түүнээс дээш жилийн хугацаанд олгож өгөхийг гуйж байна” гэжээ.