Д.Трамп В.Путины Украины дайныг сунжруулж буй явдалд уур нь хүрчээ

Шүүх хурал дээр экс эхнэр Амбер Хердыг ялж, буруугүйгээ батлаад буй жүжигчин Жонни Депп шинэ найз бүсгүйтэй болжээ.
Тэрбээр өмгөөлөгчөөрөө ажиллаж байсан Жоёл Рич гэдэг бүсгүйтэй болзож эхэлсэн талаар гадаадын хэд хэдэн хэвлэл мэдээллээ. “The Sun” сэтгүүлийг шүүхэд өгсний дагуу 2020 онд Их Британид болсон шүүх хуралд тэд хамтарч ажиллан, Жоёл Рич түүнийг өмгөөлж байжээ.
Жоёл Рич гэж хэн бэ
37 настай тэрбээр Бирмингемийн их сургуулийг төгссөн. Их Британид амьдардаг. Хоёр хүүхэдтэй, нөхрөөсөө тусдаа амьдардаг. Жоёл Рич өмнө нь буюу 2021 од Меган Марклыг төлөөлж байсан туршлагатай.