БНХАУ-ын хууль зүйн сайд асан Фү Жэнхуад авлигын хэргээр ял оноосон байна. Тодруулбал, Фү Жэнхуа 117 сая юань буюу 16.5 сая ам.доллартой дүйцэхүйц бэлэг, мөнгө авсан гэдгээ долоодугаар сард хүлээн зөвшөөрөөд байсан юм.
БНХАУ-ын Жилинь мужийн Чанчунь хотын шүүхээс түүнд цаазын ял оноосныг Пүрэв гарагт мэдэгдсэн. Тэгвэл хоёр жилийн дараа бүх насаар хоригдох ял болж солигдох боломжтой юм байна. Тэрээр 2018-2020 оны хооронд БНХАУ-ын Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байсан. Прокуророос түүнийг албан тушаалаа ашиглан өөрт болон бусдад ашигтай гэрээ хэлцэл байгуулж, өндөр дээд албан тушаалд “арын хаалга”-аар хүн томилсон гэж буруутгасан байна. Түүний хэрэг БНХАУ-ын олон өндөр албан тушаалтан, улс төрчдийг мөрдөн шалгахад дагуулж байна.
Энэ шийдвэр БНХАУ-ын Коммунист намын XX Их хурал болохоос сарын өмнө болж буйгаараа анхаарал татаж байгааг шинжээчид хэллээ. Энэ долоо хоногт Фү Жэнхуагаас гадна гурван цагдаагийн даргад авлигын хэргээр ял оноосон байна.
Эх сурвалж: CNN