Уржигдар ОХУ-ын ерөнхийлөгч хэсэгчилсэн цэргийн дайчилгаа хийх гэж буйгаа мэдэгдсэн. Украины сөрөг довтолгоо Донбасс-т эрчимжиж эхэлсэнтэй холбоотойгоор ийнхүү дараагийн “нүүдэл”-ээ хийж буйг хэвлэлүүд буруутгасан. Харин энэ мэдэгдэл ОХУ-ын 38 хотод эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэж, авиа компаниуд захиалгадаа дарагджээ.
Тодруулбал, Москва-Белградын чиглэлд аялал үйлдэж байгаа Air Serbia авиа компанийн билетүүд зарагдаж дуусаж байгааг AP News мэдээллээ. Air Serbia нь Turkish Airlines-аас гадна Европын орнуудаас ОХУ-тай нислэг үйлдэж байгаа компани юм.
Харин ОХУ-тай хиллэдэг Латви, Литви, Эстони тэргүүтэй Балтын тэнгисийн орнууд ОХУ-ын цэргийн дайчилгаанаас зугтаж, дүрвэж ирсэн иргэдийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. ОХУ-аас гарах нэг талын нислэгийн билетийн үнэ огцом өсөж буйг дотоодын хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: AP NEWS