Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг даатгуулагчид зориулсан веб, шимтгэлийн цахим систем, “Нийгмийн даатгал” аппликейшн болон төрийн үйлчилгээний e-Mongolia порталаар дамжуулан авах боломжтой юм. Үүнд:
• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ цахимаар харах, хяналт тавих, хэвлэн авах
• Нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолт авах
• Сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах
• Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
• Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжолгохыг хүссэн өргөдөл гаргах
• Ажилгүйдлийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
• Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан илгээх
• Тэтгэврээ өөрчлөн тогтоолгох, тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан жилээр тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлтээ цахимаар илгээх, шийдвэрлүүлэх зэр үйлчилгээ багтаж байна.
- Төрийн үйлчилгээний нэгдсэн портал https://e-mongolia.mn/ болон e-mongolia аппликейшн (Үйлчилгээнүүд
Нийгмийн хамгаалал Даатгал) - Даатгуулагчид зориулсан веб https://daatguulagch.ndaatgal.mn/ болон "нийгмийн даатгал" аппликейшн