Өрөг.мн сайтын редакц өчигдөр буюу есдүгээр сарын 22-ны өдөр Авлигатай тэмцэх газрын эх сурвалж, албан мэдээлэлд тулгуурлан “Малд зориудаар өвчин тараадаг бүлэглэл Монголд байдаг нь баттай үнэн болж таарав уу” нийтлэл бэлтгэсэн. Уг нийтлэлд Мал эмнэлгийн салбарт ажилладаг, ижил нэртэй хоёр хүнийг хооронд нь андуурч, зургийг нь хавсаргасан баримтын алдаа гаргасан тул албан ёсоор залруулга гаргаж, уншигчдаасаа уучлал хүсэж байна.
Нийтлэлд нэр дурдагдсан З.Батсүх гэх хүний зургийг Б.Батсүхийн зурагтай андуурч хавсаргасан санамсаргүй алдаа гарлаа. Өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний өдөр ташаа зураг нийтлэгдсэнийг мэдсэн даруйд зургийг өөрчилж, засварласан болно. Мөн нийтлэлд залруулга мэдээллийг хавсарган оруулсан. (Тухайн нийтлэлийг ЭНД дарж уншина уу )
Мэдэгдэлд хавсаргасан Б.Батсүхийн дээрх зураг нь АТГ-аас шалгаж буй хэрэгт хамааралгүй болохыг дахин мэдэгдэж, энэхүү залруулгыг гаргаж байна. Нийтлэлийг бэлтгэсэн сэтгүүлч Д.Ганзориг нь Монголын мал эмнэлгийн холбооны Ерөнхийлөгч Б.Батсүхтэй биечлэн уулзаж, уучлал хүссэн болно.
Өрөг.мн сайтын редакц