Бүжигчин, бүжгийн найруулагч Э.Амаржаргал ЮНЕСКО-гийн ивээл дор Австрали улсад зохион байгуулагдсан гоцлол бүжигчид, бүжиг дэглээчдийн XI тэмцээнд тэргүүн байр эзэлж, шилдэг бүтээлийн шагнал хүртжээ. Энэхүү тэмцээнд 10 улсын топ бүжиг дэглээч, бүжигчид оролцсон байна.
Тэрээр энэхүү уралдаанд “Тамган биелгээ” бүжгээр оролцсон бөгөөд бүжиг дэглээч, СУИС-ийн багш, доктор М.Мөнгөнцэцэг дэглэж, хөгжмийн зохиолч Ш. Өлзийбаяр аялгууг бүтээжээ.
Түүний хувьд өнгөрсөн сард Ардын бүжгийн наадмуудын дэлхийн ассоциациас зохион байгуулсан Ардын бүжгийн дэлхийн аварга шалгаруулах “World folk 2022” арванхоёрдугаар уралдаанд “Нуман туульс” бүжгээрээ дэд байр эзэлж байсан юм. Мөн энэхүү бүжгийг бүжиг дэглээч, СУИС-ийн багш, доктор М.Мөнгөнцэцэг дэглэж, хөгжмийн зохиолч Ш. Өлзийбаяр аялгууг бүтээсэн байна.