ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины дайнд цэрэг дайчлах болсон талаараа өчигдөр орон даяар мэдэгдсэн.
Улмаар цэрэг дайчилгааг эсэргүүцсэн иргэдийн жагсаал ОХУ-ын хэд хэдэн хотуудад өрнөж байна. Москва, Санкт Петербург тэргүүтэй томоохон хотуудад болж байгаа эсэргүүцлийн жагсаалаас болж одоогийн байдлаар 1300 иргэд баривчлагдсан талаар хэвлэлүүд бичиж байна.
ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас эдгээр хүмүүсийг “зохион байгуулалтгүй жагсаал цуглаанд оролцсон” гэж буруутгасан талаар Интерфакс агентлаг мэдээлж байна. Жагсагчид “Дайныг зогсооё”, “Хүүхдүүддээ ирээдүй бэлэглэе” гэсэн уриа лоозон барьж тэмцэж байгаа талаар AP агентлаг мөн мэдээллээ.
Иргэд засгийн газраа шүүмжилж, тэдний өмнөөс ирээдүйг нь шийдэж байгаад бухимдлаа илэрхийлж байгаа юм.