Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайчилгаа зарлаж, цэргийн хүчээ нэмэгдүүлэхээ мэдэгдсэний дараагаар Буриад иргэд Монгол руу олноороо явахаар дугаарлаж эхэлсэн гэх мэдээлэл Оросын зарим хэвлэлээр гарч эхлээд байна. “Буриадууд цэргийн дайчилгаанаас зугтааж, зэргэлдээх улсууд руу зугтааж эхэлсэн. Хамгийн боломжтой хувилбар нь Монгол” гэх зэргээр мэдээлэл тархжээ.
Энэ асуудлыг Гаалийн Ерөнхий газраас тодруулахад “Гаалийн байгууллага дээр үүссэн асуудал одооогоор алга. Өчигдөртэй харьцуулахад зорчих хөдөлгөөн бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ хил дээр очер үүсэх хэмжээний асуудал үүсээгүй. Өнөө өглөөний байдлаар, Оросын талд 60 гаруй автомашин Монголын тал руу нэвтрэхээр дугаарлаж байна” гэсэн мэдээллийг өглөө.