Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Дэлхийн 46 орон, 2000 гаруй хотод Дэлхийн машингүй өдрийг тэмдэглэдэг.
Дэлхийн Carfree Day нь есдүгээр сарын 22-нд “Хот бол хүмүүсийн орон зай, амьдрах орон зай” уриа дор болдог. Энэ өдөр хүмүүс алхаж, дугуй унаж, нийтийн тээврээр зорчих зэргээр автомашинаас татгалздаг. Автомашин, мотоцикл сонирхогчид энэ өдөр нэг өдөр ч болов түлш хэрэглэдэг тээврийн хэрэгслээсээ татгалздаг юм. Зарим улс, хотод энэ өдөр тусгай арга хэмжээ зохион байгуулж, явган алхах, дугуй унахын ашиг тусыг сурталчилдаг аж.
Анх "Автомашингүй өдөр" -ийг 1998 онд Франц улсад зохион байгуулж, 2001 онд дэлхийн 35 орны (Япон, Бразил, Канад г.м.) мянга гаруй хот уг арга хэмжээний албан ёсны оролцогч болжээ.