Архангай аймгийн засаг дарга М.Батжаргалын хийж, хэрэгжүүлсэн хууль бус үйлдлүүдийг баримттайгаар АТГ-д хүргүүлсэн тухай асуудлаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Отгонбат мэдээллээ.
Тэрээр, “Архангай аймагт ашигт малтмалын лицензийг хууль бусаар тодорхой иргэн, аж ахуйн нэгжид давуу байдал үүсгэх замаар олгодог жишиг тус аймагт тогтоод, нутагших байдалд орж байна. М.Батжаргал Цахир суманд 365 га талбайг “Нобле Энержи” ХХК-д хууль зөрчин олгосон.
Монгол улсын Ерөнхий сайд Архангай аймгийн засаг даргыг чөлөөлөх эрхтэй. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар энэ хууль зөрчиж байгаа засаг даргадаа хариуцлага тооцооч” гэв.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Отгонбатын АТГ-д өгсөн баримтад багтсан Архангай аймгийн засаг дарга, улсын харцага М.Батжаргалын авилга, албан тушаалын гэмт үйлдлүүд:
- Архангай аймгийн аймгийн Засаг дарга М.Батжаргал 2021 оны 12 сарын 31-ны өдөр он солигдох мөчтэй уралдан А/910 тоот захирамж гаргаж, “Нобле Энержи” ХХК-д Цахир сумын “Хясаа-Уул” хэмээх газарт 256 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгосон байдаг.
Гэтэл Цахир сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 28-ны өдрийн “Цахир багийн Хясаа ууланд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх “Нобле Энержи” ХХК-н саналыг дэмжсэн” гэх38-р тогтоол ньхуурамч бөгөөд Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал сумын Засаг дарга Д.Галбаатарт шахалт үзүүлж энэхүү хуурамч тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Баатарчулуун үйлдүүлсэн, тухайн өдөр тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаагүй байдаг. Мөн багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдаагүй байхад хуралдсан мэт тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдэн хавсаргасан байна.
- Архангай аймгийн Булгансумын ИТХ-н тэргүүлэгчдийн санал, шийдвэргүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглах зөвшөөрлийг “Бодь Ар”ХХК-д өгсөн байдаг. Тус компани нь огт барилгын материалын үйлдвэрлэл явуулдаггүй аж.
- Эрдэнэбулган сумын Засаг даргаас ямар ч газар зохион байгуулалтын санал авалгүй мөн газрын тухай хуулийн 21.3.1-т заасны дагуу аймгийн Засаг даргаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл ирүүлэлгүйгээр, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд огт тусгагдаагүй асуудлыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж удаа дараа батлуулсан зэрэг асуудлууд юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.