Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
2022 онд улсын хэмжээгээр нийт 588.5 мянган га-д тариалалт хийсэн.
- 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай,
- 19.9 мянган га-д төмс,
- 11.1 мянган га-д хүнсний ногоо,
- 57.4 мянган га-д малын тэжээл,
- 117.4 мянган га-д тосны ургамал,
- 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ тариалжээ.
Ургацын урьдчилсан балансаар
- 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай,
- 234.1 мянган тонн төмс,
- 125.8 мянган тонн хүнсний ногоо,
- 55.7 мянган тонн тосны ургамал,
- 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.
Ургац хураалтын явц өнөөдрийн байдлаар
- 31.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа, үүнээс 30.3 мянган га-гаас 36.3 мянган тонн улаанбуудай,
- 7.9 мянган га-гаас 92.9 мянган тонн төмс,
- 3.8 мянган га-гаас 35 мянган тонн хүнсний ногоо,
- 2.9 мянган га-гаас 9.4 мянган тонн тэжээлийн ургамал,
- 3.8 мянган га-гаас 1.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.
Улсын хэмжээнд 5 их, дээд сургууль ЗХЖШ-ийн 18 анги нэгтгэлээс нийт 3102 оюутан цэргийн албан хаагч ургац хураалтад оролцохоор аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.