Ковидийн улмаас нас барах америкчуудын тоо нэмэгдсээр байгаа ч Ерөнхийлөгч Жо Байден АНУ-д тахал өвчин дууссан гэж зарлав. Тэрээр "Бидэнд асуудал байсаар байгаа ч нөхцөл байдал хурдацтай сайжирч байна” гэж тодотгосон байна.
Өдөрт дунджаар 400 гаруй америк хүн вирусын улмаас нас барж байгаа гэсэн статистик мэдээлэл бий. Ж.Байден ням гарагт CBS-ийн 60 минут нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа АНУ вирусыг хянахын тулд "маш их ажил" хийсээр байгааг хэлсэн юм.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өнгөрсөн долоо хоногт цар тахал “дуусч буй”-г мэдэгдсэн. Нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд сүүлийн хэдэн долоо хоногт дэлхий нийт цар тахлын төгсгөл рүү ойртож байна гэсэн өөдрөг үзэлтэй байгаагаа илэрхийлсэн ч хүмүүсийг үргэлжлүүлэн болгоомжтой байхыг уриалсаар байна.
Эх сурвалж: BBC