“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өчигдрөөс үүдээ нээлээ. Эх орны өнцөг булан бүрээс ирсэн ногоочид, жижиг дунд үйлдвэрлэгчид энд шинэ ургацын ногоо болон брэнд бүтээгдэхүүнээ бөөний үнээр борлуулах юм. Өөрөөр хэлбэл, хотын дэлгүүрүүдээс харьцангуй боломжийн үнээр ногоогоо бөөндөж авах боломжийг хэрэглэгчдэд олгож байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд гарч буй “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд ногооны үнэ дунджаар:
Төмс – 1000-1200 төгрөг
Лууван – 2000 төгрөг
Байцаа – 2500
Сармис – 15-20 мянган төгрөгөөр тус тус борлуулж байлаа. Аймаг бүр өөр сортоор тариалдаг учир сонголт арвинтай байна хэмээн иргэд ярьж байсан юм. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ. Ингээд "Намрын ногоон өдрүүд"-ийн фото сурвалжилгыг хүргэж байна.