Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг гадны зах зээлд гаргах нь малчдын мөрөөдөл байж ирсэн. Тэгвэл Швейцарын хөгжлийн агентлаг Хариуцлагатай нүүдэлчин стандарт боловсруулж, Монгол малын түүхий эдээр хийсэн бүтээдэхүүнийг Швейцарын зах зээлд гаргахаар бэлтгэж эхлээд байна.
Энэ талаар Монголын бэлчээрийн менежментийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ц.Энх-Амгалан “Бид зөвхөн Монголынх гэж хэлж болохуйц сарлагийн тугалын хөөвөр, торомны ноосоор хийсэн бүтээгдэхүүнийг Швейцарын зах зээлд гаргахаар бэлтгэж байна. Ингэж гадны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаснаар 60 долларын бүтээгдэхүүнийг 360 долларт хүргэж борлуулах ч боломж бүрдэхээр байна. Хамгийн гол нь, малчид болон үйлдвэрлэгчид түүхий эд, бүтээгдэхүүнээ гадагшаа тогтвортой борлуулах, энэ хэрээр үнэ нь хэлбэлзэхгүй, өндөр хэвээр байх боломж бүрдэнэ гэлээ. Цаашлаад, монгол малын ноолуурыг ч эцсийн бүтээгдэхүүн болгож, гарал үүсэл тодорхой бүтээгдэхүүнийг гадагшаа гаргах ажлыг эрчимжүүлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар, дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг дангаараа хангаж байна. Гэвч жилд бэлтгэсэн 10 мянган т онн ноолуурынхаа ердөө 20 хувийг л эцсийн бүтээгдэхүүн болгодог гэсэн судалгаа байгаа юм. Тиймээс малын гаралтай бүтээгдэхүүний өгөөж, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд хөдөө аж ахуйн салбарынхан бодлогоор анхаарч байна" гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.