БНХАУ ковид-19-ийн эсрэг “Ковидийг тэглэх” чанга бодлогоо сулруулаад байсан. Тэгвэл тус улсад анхны сармагчны цэцэг өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөн Хятад эсвэл гадаад хүн эсэхийг нь одоогоор тодорхой хэлээгүй байна.
БНХАУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ахлах тархалт судлаач олон нийтэд урьдчилан сэргийлэх таван зөвлөмжийг БНХАУ-ын Вэйбо платформоор дамжуулан танилцуулжээ. Эдгээр зөвлөмжийн хамгийн эхэнд “гадаад хүнтэй ойрхон бүү харилцаарай буюу биеэ ойртуулах хэрэггүй” гэж онцолжээ.
Ингэж мэдэгдсэнээр цахим ертөнцөд “арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргалааа” гэж шүүмжлэл дагуулаад байна. Харин Вэйбо дээрх түүний мэдэгдлийн сэтгэгдэл бичих хэсгийг нь даруй зогсоожээ. Учир нь түүний “гадаад хүнтэй ойртох шаардлагагүй” гэж хэлснийг цар тахлын эхэнд Хятад хүмүүсийн эсрэг ирж байсан доромжлол, ялгаварлан гадуурхалтаас ямар ч ялгаагүй гэж олон нийт үзэж байна.
Эх сурвалж: BBC