Монгол Солонгосын сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагаа болон цаашдын төлөвлөгөөний тухай МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар мэдээллээ.
“МСНЭ Солонгосын сэтгүүлчдийн холбоотой 2014 онд хамтын ажиллагааны санамж бичиг зурсан. Хамтын ажиллагаа найм дахь жилдээ үргэлжилж байна. 2024 онд манай хоёр байгууллагын хамтын ажиллагааны арван жилийн ой болно. Найман жилийн хугацаанд үргэлжилж байгаа энэ хамтын ажиллагааг цаашид нэг шат ахиулах, улам гүнзгийрүүлэх асуудлаар хэлэлцээрийн үеэр ярьж, санал бодлоо солилцлоо.
Монголын талаас хамтын ажиллагаагаа улам өргөжүүлье, форумаа тогтворжуулж, тодорхой сэдвийн хүрээнд болгоё. Хамгийн гол нь сэтгүүлч солилцоо, мэргэшсэн сэтгүүлч бэлтгэхэд анхаарал хандуулъя. БНСУ-ын сэтгүүлзүйн салбарын туршлагаас Монголын сэтгүүлчид туршлага судалмаар байна гэсэн санал, хүсэлтүүд тавилаа.
Ирэх 2023 онд Монгол-Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн хоёрдугаар форумаа БНСУ-д хийхээр тохиролцлоо. 25 хүнтэй сэтгүүлчдийн баг форумд оролцохоор боллоо.
Мөн биднийг Солонгосын талаас хариу урьсан. Энэ аравдугаар сард сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөлөгчид БНСУ-д айлчлахаар боллоо. Энэ үеэр илүү нарийн асуудлаа шийднэ” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.