20 дугаар зууны түүхийг бичилцсэн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хатан хаан II Элизабетын төрийн оршуулга өнөөдөр Вэстминистерийн сүмд болж байна. Ингэснээр зууны хамгийн том дипломат зан үйлийн нэг илрэл болж буйг томоохон хэвлэлүүд онцолж байгаа юм.
Хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр дэлхийн томоохон удирдагчид, улс төрчид, олны танил эрхмүүдээс гадна 500 гаруй нэр бүхий хүмүүс цугларлаа.
Хатан хааны төрийн оршуулгад хүрэлцэн ирэхээ хамгийн түрүүнд мэдэгдсэн хүн бол АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден. Түүний араас Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонару, БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл нар ирэхээ илэрхийлсэн. Үүнд хамтын нөхөрлөлийн орнуудын удирдагчид мөн багтаж байна.
Хатан хааны төрийн оршуулгад уригдаагүй зочид мөн бий. Тухайлбал, Сири, Афганистан, Вэнэсуэл улсуудыг төлөөллөө авчрахыг уриагүй талаар Их Британийн хэвлэлүүд бичжээ. Дэлхийн томоохон удирдагчийн оршуулгын утга учир нь гашуудахаас гадна томоохон дипломат үйлдэл болж буйг судлаачид онцолж байна.
SOURCE: CNN