Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Сербийн нийслэл Белград хотод өндөрлөн, Монголын бөхчүүд гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Манай тамирчдаас Д.Отгонжаргал, Б.Хулан, М.Лхагвагэрэл нар мөнгө, Н.Наранхүү, З.Занабазар нар хүрэл медаль авсан.
Эл амжилтаар Монголын эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа багийн дүнгээр IV байрт шалгарч, Дэлхийн цомд өрсөлдөх эрх өвөртөллөө.
Гэрэл зургийн эх сурвалж: Д.Нямбилэг