Д.Трамп В.Путины Украины дайныг сунжруулж буй явдалд уур нь хүрчээ

Ням гарагт Тайванийн ихэнх нутагт газар хүчтэй хөдөлж, гурван давхар байшин нурж, 400 орчим жуулчин уулын энгэрт гацсан байна. Газар хөдлөлтийн хүч нь 6.8 магнитуд байжээ. Одоогоор хүн ноцтой бэртэж гэмтсэн тухай мэдээлэл байхгүй байна.
Газар хөдлөлтийн голомтын хойд хэсэгт хохирол ихээр учирсан бөгөөд Тайванийн цаг уурын газраас газар хөдлөлтийн гол цэг Чишан хот байсныг мэдэгджээ. Цагдаа нар аврах ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байгаа талаар хэвлэлүүд бичиж байна.
Түүнчлэн Японы цаг уурын агентлагаас Тайванийн ойролцоох Японы өмнөд хэсэгт орших хэд хэдэн аралд цунами үүсэх аюултайг анхааруулсан байна.
Эх сурвалж: The Guardian