Европ болон Хятадын зарим хэсэгт энэ зун хэт халуун болж, Африкийн хуурайшилтаас олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлд орж, Америкийн баруун хэсэгт хур тунадас багатай байлаа.
Эрдэмтэд илүү дулаан, хуурай улирал хэвийн үзэгдэл болж магадгүй гэж үзэж байгаа ч сүүлийн хэдэн сар үнэхээр түүхэн дэх хамгийн хуурай үе байсан уу гэдэг асуулт мэргэжилтнүүдийн санааг түгшээж байна.
Европт энэ зуны ган гачиг нь тус тивд сүүлийн 500 жилд тохиолдоогүй байж магадгүй гэж ЕХ-ны байгаль орчны хөтөлбөр Коперник мэдэгдэв.
Наймдугаар сарын сүүлээр хуурайшилтын оргил үед Европын бараг тал хувь нь "хөрсний чийгийн дутагдал"-д нэрвэгджээ. Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт нь Европт ган гачиг улам олон удаа үргэлжилсээр байх болно гэсэн үг бөгөөд энэ жилийн хуурайшилт нь хөдөө аж ахуй, тээвэр, эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөөлсөн гэв.
Харин энэ зун Хятадад хоёр сар гаруй үргэлжилсэн өндөр температур нь 1960-аад оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн үзэгдэл гэж Хятадын Цаг уурын газраас мэдээллээ.
Түүнчлэн Этиопийн зүүн хэсэг, Кени, Сомалийн хойд хэсэг дэх ган гачиг нь НҮБ-аас 22 сая орчим хүн өлсгөлөнгийн аюулд өртөж болзошгүйг анхааруулахад хүргэсэн. Энэ мэтчлэн энэ жил уур амьсгалын өөрчлөлтийн бодит аюул нүүрлэснийг дэлхий дээрх бусад үйл явдлууд харуулж буйг мэргэжилтнүүд анхааруулжээ.
SOURCE: BBC