Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монголын жүдо, самбо бөхийн хөгжил, амжилтыг Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатаргүйгээр төсөөлөхийн аргагүй. Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга тэрбээр олон жилийн өмнө зодог тайлан, өдгөө дасгалжуулагчаар ажиллаж буй.
Өнөө жилийн Бүх ард түмний наадмын самбо бөхийн тэмцээнд Х.Цагаанбаатар барилдсан нь олны сонирхлыг ихэд татлаа. 98 кг-д барилдсан тэрбээр энэ удаагийн наадамд түрүүлж, ясны тамирчин гэдгээ батлав.
Х.Цагаанбаатар аваргын төлөөх барилдаанд Б.Гаажадамбыг ялсан. Эл жинд Э.Жаргалсайхан (Увс), А.Мөнх-Эрдэнэ (Говь-Сүмбэр) нар хүрэл медаль хүртлээ.