Вашингтонд БНСУ, АНУ-ын төлөөлөл уулзаж БНАСАУ дахин цөмийн зэвсгийн туршилт хийвэл “тохирох хариу барина” гэдгийг санууллаа. Хариу арга хэмжээгээ талууд хүчтэй бөгөөд засгийн газрууд хамтран үйлдэнэ гэдгийг тодотгосон байна.
Уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд хоёр улс батлан хамгаалах салбартаа онцгойлон ач холбогдол өгч буйг тэмдэглэсэн. Пхеньяны хэзээ мөдгүй хийж магадгүй аюултай үйлдэлд хариу өгөхөд үргэлж бэлэн байхаа мөн мэдэгджээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улс “цөмийн зэвсэгтэй орон болох хууль баталсан” гэдгээ албан ёсоор зарлаад удаагүй байгаа юм. Тэрбээр цөмийн зэвсгийн туршилтыг нь эсэргүүцэж, хөндлөнгөөс оролцох гэсэн хэнбугайд ч тийм боломж байхгүй гэдгийг сануулсан. Түүнчлэн БНАСАУ шинэ хуулийн дагуу өөрсдийгөө хамгаалах зорилгоор цөмийн зэвсэг ашиглах боломжтой болсон билээ.
БНАСАУ-ын эсрэг нэгдэлд АНУ, БНСУ-аас гадна Япон байгаа юм. Гурван улс наймдугаар сард Хавайд дээрх асуудлаар мөн хэлэлцэж, утга ижил мэдэгдэл хийсэн билээ.
SOURCE: YONHAP