Жил бүрийн есдүгээр сарын 17-нд Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр тохиодог уламжлалтай. Өнөө жил тус өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийн тохиолдуулан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санаачилгаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Каритас Чех Репаблик” олон улсын байгууллага, “Төвшин сайхан мөнх”, “Өнгө нэм” ТББ, Европын Сэргээн босголт хөгжлийн банк, Туул голын сав газрын захиргаа, 3R4UB төсөл, Голомт банк, ROC кофе шоп, Шкаф, Хурын шим ХХК, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны дэргэдэх Эко Гивт ХХК, Монголын хог хаягдлын менежментийн цогц нэгдсэн холбоо, "Амгалан дэлхий" ТББ, Баянзүрх дүүргийн 29-р хороо хамтран дахивар бүтээгдэхүүн хүлээж авах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Эл үйл ажиллагаанд иргэд хэрэггүй болсон зүйлс, хувцсаа хандивлан, солилцож, худалдан, эх дэлхийн цэвэрлэгээний өдөрт нэгдлээ. Тус үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг хямдралтай кофегоор дайлсан гэнэ.