“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аваргууд тодорлоо
2018 оны Азийн наадмын үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхоноос допинг илэрсэн. Улмаар ДБНХ-ноос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасаж, Азийн наадмаас хүртсэн алтан медалийг нь хураасан.
Спортын хорхойтнуудад баяртай мэдээ дуулгахад, П.Орхоны шийтгэлийн хугацаа дуусаж, барилдах эрх сэргэлээ. Ингэснээр тэрбээр дэвжээндээ эргэн ирэх боломжтой боллоо. Одоо П.Орхон хүссэн тэмцээндээ оролцох, амжилтын төлөө өрсөлдөх эрх нь нээгдэв. Тэрбээр хэд хоногийн өмнө “Тэмцээнд есдүгээр сарын 17-ноос оролцож эхлэнэ ээ” гэж байв.