Дэлхийн супер од, Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм хатан хаан Элизабетын шарилд хүндэтгэл үзүүлж, салах ёс хийх гүйцэтгэхийн тулд 13 цаг дугаарлан зогссон нь олны хүндлэлийг ихээхэн хүлээж байна. 47 настай тэрбээр Уэстминстерийн ордонд байрлуулсан хатан хааны шарилд хүндэтгэл үзүүлэхээр шөнийн 02.00 цагт очжээ.
Тухайн үед урт дараалал үүсэж, олон мянган хүн дугаарлан зогссон байсан гэнэ. Дэвид Бекхэм дугаарлалгүй орохыг оролдоогүйгээр үл барам гашуудаж буй иргэдтэй хамт ярилцан, чихэр, амттан хувааж иджээ.
Хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр зогсож байсан хүмүүс “Дэвид Бекхэм бидэнтэй адил дугаарлан зогсож, энгийн яриа өрнүүлсэн нь сайхан санагдлаа. Тэр бусад од, олны танил хүмүүсийн адил шууд л яваад орж, дугаарлан зогсохгүй байж болох л байсан” гэж хэлснийг гадаадын хэвлэлүүд онцолжээ.