Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн Украины арми ОХУ-ын цэргийн хүчний эсрэг сөрөг довтолгоо хийж эхэлсэн. Тодруулбал, Харьков мужийн Изюм хотыг чөлөөлөөд байгаа. Харин Украины цэргүүд Изюм хотод олон хүн шатаасан байх боломжтой том булш олсон нь дэлхий нийтийг цочроогоод байна.
Энэ талаар Украины ерөнхийлөгч Зеленский яаралтай шалгаж эхэлсэн талаараа мэдэгдсэн. Түүнчлэн нарийн тодорхой мэдээллүүдийг удахгүй өгөхөө илэрхийлээд байгаа. Тэрбээр үргэлжлүүлэн “Украинд яг юу болж байгааг дэлхий нийтээр мэдэх хэрэгтэй. Эхлээд Буча, Мариуполь…одоо Изюм. Орос хаа сайгүй үхлийн ул мөр үлдээж байна. Тэд үүндээ хариуцлага хүлээх ёстой” гэлээ.
Харьков мужийн цагдаагийн ахлах мөрдөн байцаагч энэ хэргийн талаар Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн байна. Тэрээр булшнаас 440 гаруй хүний цогцсыг шатаасныг олж мэдсэнээ мэдээлсэн нь ийнхүү томоохон хэвлэлүүдийн онцлох мэдээ болж байна.
SOURCE: DW