ТЦА: Их тэнгэрт болсон ослын улмаас нэг хүн амиа алдсан

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаар есдүгээр сарын 15-ны 13:50-14:05 цагийн хооронд усархаг ширүүн бороо оржээ. Борооны улмаас айлын хашаа, гэр усанд автсан тухай дуудлагыг 14:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид ажиллаж гурван иргэний тус бүр дөрвөн ханатай гэр, суудлын автомашин усанд автсан байсныг тус бүр 5 метрийн урттай шуудуу ухаж усыг зайлуулсан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.