Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулж байна. Эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд, Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдийг Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл, ААНБ-ын 2021 оны тооллогын үр дүнг ҮСХ-ны дэд дарга Д.Лхамсүрэн нар танилцуулав.
Инфляц 14.4 хувь болсон байна. Өмнөх сард 15.9 хувь байсан юм. Харин жилийн өмнө 9.5 хувь байжээ.
Энэ сарын 12-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.9 хувь, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар буурчээ. Инфляцын 34 хувь буюу 1/3-ийг хүнсний бүлгийн үнэ бүрдүүлдэг.