БНХАУ-ОХУ-ын хамтын ажиллагаа, харилцаа гүнзгийрэхийн хэрээр нөгөө талд БНСУ, АНУ, Японы харилцаа мөн эрчимжиж байна. Тодруулбал Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар дээрх гурван улсын тэргүүнүүд уулзах гэж байгаа талаар Yonhap агентлаг мэдээллээ.
Ялангуяа Японы ерөнхий сайдтай уулзах гэж буй нь БНСУ-ын хувьд 2019 оноос хойших анхны дээд хэмжээний уулзалт болох юм. Хоёр орны хооронд түүхээс улбаатай албадан хөдөлмөр эрхлэх гэх мэт асуудлууд саяхныг хүртэл яригдсан. Гэвч орчин цаг үед олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа тул хамт нэг ширээнд суухаас өөр аргагүй боллоо гэж шинжээчид дүгнэж байна.
НҮБ-ын ассамблейн хурлаас гадна БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл Их Британид хатан хааны оршуулгад оролцож, цаашлаад Канапын ерөнхий сайд Жастин Трюдотой уулзах юм байна. Ийнхүү дэлхийн их гүрнүүд хуваагдах үзэгдэл улам ил тод болж байгааг хэвлэлүүд гарчиглаж байна.
Эх сурвалж: YONHAP NEWS