НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Антонио Гутерреш Лхагва гарагийн өглөө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярьсан байна. Тэд ОХУ-ын хүнс, бордооны экспортод саад тотгор болж буй асуудлуудын талаар хэлэлцсэн талаар хэвлэлүүд онцоллоо. 7-р сард Туркийн зуучилсны дагуу ОХУ, Украин, НҮБ тохиролцоонд хүрч, хар тэнгисийн боомтууд дээр гацаад байсан Украины үр тарианы экспортын гарцыг нээсэн. Харин ОХУ-ын үр тариа, бордооны экспортод барууны хориг нөлөөлж буйг Оросын тал мэдээлсэн байна.
Харин утсаар ярьсны дараа болсон хэвлэлийн хурлын үеэр дайн дуусах болоогүй буюу энх тайван цаг хол байгаа тухай санаа зовниж буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэвлэлийнхэнд мэдэгджээ. Үргэлжлүүлэн тэрээр гал зогсоох тухай ярихад ч эрт байна хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж : NDTV