АНУ-ын төлөөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайвань дахь айлчлалаас хойш БНХАУ-ын хийсэн цэргийн сургуулилт Энэтхэг Номхон далайн бүсэд аюул дагуулаад буй. Тодруулбал, Тайванийн арлыг тойрон баллистик пуужин харвасан нь Японы газар нутагт буусан байна. Энэ мэтчилэн геополитикийн онцгой асуудлуудаас болж АНУ, Японы батлан хамгаалахын сайдууд уулзлаа.
Японы батлан хамгаалах сайд Ясуказу Хамада өнгөрсөн сард үүрэгт ажлаа авснаас хойш АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остинтой анх удаа уулзаж буй нь энэ. Стратегийн хамтрагч их гүрнүүдийн батлан хамгаалах сайд нар энэ цаг үед уулзсан нь гадны хэвлэлүүдийн онцлох сэдэв болж байна.
Талууд Энэтхэг Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, дуунаас хэт хурдан зэвсгийн эсрэг хамгаалалтыг бэхжүүлэхээр тохиролцсон байна. Ингэснээр БНХАУ-ОХУ-ын эсрэг АНУ-Японы хариу үйлдэл болж байна гэж шинжээчид анхаарууллаа.
Мөн Япон 2013 оноос хойш анх удаа үндэсний аюулгүй байдлын стратегидаа шинэчлэл оруулж байгаа бол АНУ энэ 3-р сард үндэсний батлаг хамгаалах стратегиа өөрчлөхдөө БНХАУ-ыг “стратегийн өрсөлдөгч” гэж нэрлээд байгаа юм.
Эх сурвалж: Japan Times