Үндэсний номын баярыг энэ жил 32 дахь удаагаа зохион байгуулж байна. Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэ жилийн номын баяр нь “Илүү их уншъя” уриатайгаар есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Төв талбайд болох юм.
32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ийг улс даяар зохион байгуулж байгаагаараа онцлог аж. Өнөөдөр 13 цагаас Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайд нээлтийн ёслол болох бол 21 аймагт аймгуудын төв талбайд ч номын баярыг албан ёсоор нээнэ.
Номын баярын хөтөлбөр:
- Хүүхдийн номын хүрээ
- Үндэсний бичиг соёл, номын хүрээ
- “Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээ
- Номын үзэсгэлэн
- Төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа
- Урлагийн тоглолт зэрэг 10 гаруй хөтөлбөр, арга хэмжээг хамтатган зохион байгуулна.
Нийслэлд 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэгч, зохиолч, яруу найрагч, уран бүтээлч номын баярт оролцох юм. Шинээр хэвлэсэн ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор номуудыг ч дэлгэх юм байна.