Өмгөөлөгч Б.Баасанцогтыг авлигын хэргээр саатуулан шалгаж буй. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу биеэ үнэлэхийг зохион байгуулах, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Хахууль өгөх” зүйл ангиудаар буруутган шалгаж байна.
Өнгөрсөн хугацаанд Б.Баасанцогтыг “Лифтэнд “оцгонодог” өмгөөлөгч. Х.Баттулгын гар хөл. Шүүгчдийг авлигадаж, сүлжээ үүсгэсэн “толгойлогч” гэх олон тодотгол дагасан. Тэрээр өөрөө болон гэр бүлийнхэн нь ямар нэг байр суурь илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгөөгүй юм.
Буруутгагдаж буй талд үг хэлэх боломжийг хэвлэл олгох учиртай. Иймээс ч бид хагас жилийн хугацаанд хүсэлт тавьж, өмгөөлөгч Б.Мөнхсайхантай ярилцлаа. Та бүхэн ярилцлагыг 19:30 минутаас Өрөг.мн сайтаар болон пэйж хуудсаар хүлээн авч үзээрэй.