Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ШХАБ-ын төрийн тэргүүнүүдийн дээд түвшний уулзалтын үеэр болдог хамгийн чухал үйл явдал бол ОХУ, БНХАУ, Монгол улсын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалт юм. 2004 онд анх Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлагаар анх зохион байгуулагдаж байсан гурван талт уулзалтыг жил бүр ШХАБ-ын уулзалтын үеэр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн гурван талт уулзалт цар тахлаас шалтгаалан хоёр жил завсардсны дараа болох гэж буй. Манай хоёр хөрш орон геополитикийн асуудалтай байгаа үед болох гэж байгаагаараа онцлогтой юм.
ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:
- Гурван улсын хувьд стратегийн ач холбогдолтой “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн талаар ярилцана.
- Монголыг транзит улс болгох буюу Ази, Европыг холбосон төмөр зам, авто замын сүлжээг бий болгох асуудлыг хөндөх.
- Төмөр замын төв сүлжээг шинэчлэх хүрээнд Ханги-Зүүнбаян төмөр замын холболтын цэгийг БНХАУ-ын төмөр замын нэгдсэн сүлжээнд холбох, гурван улсын хоорондын хурдны замын асуудал, аялал жуулчлалын коридор байгуулах асуудлыг хөндөж ярилцах төлөвтэй байна.