Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Белград хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс ОУХМ Д.Отгонжаргал, Б.Хулан нар мөнгөн медаль хүртэн, монгол түмнээ баярлуулаад байгаа билээ.
“Осло-2021” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана.
57 кг-ын жинд өрсөлдөж буй тэрбээр хагас шигшээд “Рио-2016” олимпийн алт, “Токио-2020” наадмын хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга, АНУ-ын алдарт бөх Хелен Марулист ялагдсан. Ингэснээр дэлхийн хошой хүрэл медальтан болох эсэхээ өнөөдөр шийднэ.