Хоёр жилийн дараа улс орны удирдагчид биеэр ирж оролцож буйгаараа энэ жилийн ШХАБ-ын уулзалт онцлог болж байна. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 15 удирдагчид уригдсаны дотор хоёр хөршийн удирдагчдаас гадна Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси нар багтаж байна. Энэ удаагийн уулзалтаар Иран улс албан ёсоор ШХАБ-д нэгдэн орох гэрээнд гарын үсэг зурах юм. Ингэснээр ШХАБ есөн гишүүнтэй болж байна.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад БНХАУ, ОХУ-ын удирдагчдын нөлөө их байх талаар таамгыг олон улс шинжээчид онцолж байна. ОХУ-ын талаас барууны хориг арга хэмжээний эсрэг төв Ази дахь эдийн засгийн боломжуудаа бэхжүүлнэ гэсэн бол БНХАУ тус бүс нутагт “Бүс ба зам” санаачлагын хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ гэж харж байна.
ШХАБ-2022 дээд хэмжээний уулзалтын талаар Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиеев “дэлхий Самаркандад цуглах гэж байна” хэмээн тодотгосон нь төв Ази ба ОХУ-ын харилцааг давхар бататгаж байгаа талаар хэвлэлүүд бичжээ. Өнөөдрөөс эхэлж байгаа хоёр өдрийн уулзалтаар манай улсад ч холбоотой цөөнгүй шийдлүүд гарах магадлалтай байна.
Эх сурвалж: VOA