Ливанаас Итали руу дүрвэгсэдтэй явж байсан завь хөмөрснөөр зургаан хүн нас баржээ. Үүний дийлэнх нь хүүхдүүд байна. Энэ хэрэг Туркийн баруун өмнөд эрэгт болжээ.
Аврах багийн мэдээлснээр дөрвөн завинд сууж явсан 73 дүрвэгсдийг аварсан бол ор сураггүй таван хүнийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Туркийн эргийн харуулаас мэдээлснээр энэ жил 30 мянга гаруй дүрвэгсэд дамжин өнгөрсөн бол өнгөрсөн жил энэ тоо хоёр дахин илүү байсан байна. Түүнчлэн дүрвэгсдийн асуудлаас болж, Турк, Грек улсууд сүүлийн жилүүдэд маргаан ихтэй байна.
НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссараас мэдээлснээр дэлхий дээр 89.3 сая хүн гэр орноо орхин явсан байна. Дүрвэгсдийн гол шалтгааныг мэргэжилтнүүд “зөрчил мөргөлдөөн, дайн, хямрал”-тай холбож тайлбарладаг юм.
Эх сурвалж: AL JAZEERA