Эрх ашиг зөрчигдөж байгаа талаар Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн оюутнууд хэвлэлийн хурал хийж байна.
Тэдний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар оюутнууд ярихдаа, “Их сургуулиудыг салгаж, нийлүүлж байгаа нь оюутнуудыг хохироож байна.
Бид МУИС-ийг биш Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг сонгож суралцахаар орж ирсэн. Манай сургууль бизнесийн гарааг эхлүүлж өгдөг, эко сургууль. Энэ сургуулийг сонгоод суралцахаар элссэн байтал МУИС-тай нэгтгэсэн. Шинэ элсэгчийн хувьд миний сонгох эрхийг зөрчиж байна. Надтай адил ийм сонголт хийсэн бүх оюутны өмнөөс гомдолтой байна” гэв.
Мөн улсын хэмжээнд шаардлага хангаагүй 24 их дээд сургуулийг хаах шийдвэр гаргасан. Тэгвэл Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг ямар шаардлага, стандартыг хангаагүй тухай мэдээлээгүйд оюутнууд бухимдалтай байна.